Төслийн тухай

Бидний хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн төслийг санаачлах хүсэл тэмүүлэл санаандгүй байдлаар бий болсон юм. Манай төслийг санаачлагчид анх удаа Монгол улсад аялахаар ирэх үеэрээ монголд  түнхний үений дутуу хөгжилтэй, яс булчингийн тогтолцооны гажиг ховор биш байдгийг сонссоноор төслийг хэрэгжүүлэх санааг өвөртлөн буцсан юм. 

Төслийг санаачлагч Томас болон Раоул нар нь нутагтаа Профессор Графын хамгийн өргөн тархсан төрөлхийн түнхний үений гажгийг хэт авиагаар эрт оношлох болон эмчлэх аргыг өдөр тутмын ажлынхаа явцад хэрэглэхээс гадна энэ аргачлалын зааварлагчид юм. Төслийг түнхний үений дутуу хөгжлийг эрт оношилж, эмчлэх зорилгоор ажиллах урам зоригоор дүүрэн монгол эмч нарын хамтаар тэд 2009 оноос эхлэн системтэйгээр монгол эмч нарыг мэргэшүүлж түүний хажуугаар оношлох аппаратыг нийлүүлж эхэлсэн билээ. Төслийн эхний үед түнхний үений дутуу хөгжлийг (англиар DDH Developmental dysplasia of the hip) оношлох болон эмчлэх орчин цаг үеэсээ хоцронгуй үзэл баримтлалыг зүгшрүүлэхэд ихээхэн бэхшээлтэй тулгарч байлаа. Энэ үеэс эхлэн төслийн хүрээнд монгол эмч нарыг сугалтанд хамруулж, оношлогооны чанарын хяналт болон хэт авиан оношлогооны аппарат, эмчлэх хэрэгслэл нийлүүлэх болон түнхний  хүнд хэлбэрийн мултралын мэс заслын эмчилгээ хийх зэрэг ажлыг явуулж байна.

Нийт 8000 нярайг хамруулан судалгааны үр дүнд тэдний 1.2% түнхний үений дутуу хөгжилтөй болохыг тогтоосон бөгөөд мөн түүнчлэн хүүхдийн хөлийг алцайлгасан байдалд тюбингер дөрөөвчийг (давтан хэрэглэж болдог) хэрэглэх энгийн эмчилгээ үр дүнтэй гэдэг нь батлагдсан юм. Эмчилгээ нийтдээ 6 долоо хоногоос хэтрэхгүй. Хөгжлийн саатал үүсгэдэг эрүүл мэндийн ноцтой асуудлыг маш энгийн бөгөөд хортой нөлөөгүй аргаар эмчилж эдгэрүүлнэ гэдэг нь тусламжиийн төслийн маш оновчтой нөхцөл бүрдүүлж байгаа юм. Нийгмийн халамжийн систем сайн хөгжөөгүй улс оронд энэ өвчнөөр өвчлөгсдийн амьдралын түвшинг дээшлүүлэээс гадна тэдэнд мэргэжлийн болон санхүүгийн ирээдүй бүрдүүлж өгч байгаа юм.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын бүх томоохон төрөхүүд болон аймгийн төвүүдийн төв эмнэлгүүд бүгд бүх нярайд түнхний үений дутуу хөгжлийн үзлэг хийх техникээр болон хүн хүчээр бүрэн хангагдсан байна.

Монгол улс газрын дор асар их баялагтай боловч хөгжиж буй орны тоонд ордог бөгөөд эрүүл мэндийн салбарт маш бага хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ огцом унаснаас хойш (2017 оны байдлаар) Монгол улс үндсэндээ дампуурлын байдалд байна. Ийм хүнд нөхцөлд Монголын эрүүл мэндийн яам улс даяар бүх нярайг түнхний үений дутуу хөгжлийн үзлэгт хамруулахыг урьдчилан сэргийлэх үндэсний зорилгодоо тусгасан юм. Төсөл 2020 хүртэл хэрэгжиж дуусна гэж төлөвлөсөн. Улсаас санхүүгийн тусламж авах боломжгүй ба тиймээс SMOPP төлөвлөсөн хугацаанд цаашдаа дангаараа санхүүгийн асуудлаа хариуцах болно.

Оношилгоо 

Проф. Графийн 30 жилийн өмнө боловсруулсан түнхний хэт авиан эрт оношлогооны арга техник нь техникийн хөгжлийг даган улам илүү нарийвчлагдсан. Төслийн ажлын явцад хуримтлуулсан болон судалгаанаас гарсан дүгнэлтэнд үндэслээд бид нярайн үзлэгийн сайжруулсан хуваагдмал систем эхлэхээр шийдсэн бөгөөд энэ систем орон нутгийн эмч нарын сургалтаас гадна нярайн эмчилгээг бас хялбаршуулах юм.

Рентгений шинжилгээтэй харьцуулахад хэт авиан оношлогоо нь цацрагт өртүүлэхгүйгээс гадна нярайг төрсөн өдрөөс нь эхлэн маш эрт баталгаатайгаар оношлох боломжтой. 

Оношилгоо нь стандартчлагдсан ба цөөхөн минут үргэлжилнэ. Хүүхдийг бэхлэх өлгийнд хажуугаар нь байрлуулж чиглүүлэгч систем дэх дамжуулагчаар шинжилнэ. Хүүхдийн түнхний үений хөгжил болон мултралын үе шатыг маш энгийн замаар тогтоож болно. Энэ нь эмчилгээний явцыг хянахад маш тустай.

Эмчилгээ

Эмчилгээний арга барил бол маш энгийн. Түнхний хамгийн эмзэг хэсэг бол сүүжний тогооны мөгөөрсөн дээвэр ба энэ хэсэгт хүүхдийг шилжилтийн насанд хүртэл бэхжилт явагдах ба ялангуяа төрсний дараахь эхний 3 сард эрчимтэй явагддаг. Сүүжний тогооны мөгөөрсөн дээврийг дээш нь түлхэх даралт үүсэх нь энэхүү хөжлийн процесыг сааталд оруулах улмаар зогсолтонд оруулж болно. 

Эмчилгээний гол зарчим бол хүүхдийн хөлийг алцайлган байрлуулснаар энэ даралтнаас чөлөөлөх  асуудал юм. Хүүхэд 24 цагийн турш тогтмол хөлийг нь бага зэрэг алцайлган сойсон байдалд байна.

Хүүхдийн эцэг эх нь тюбингер дөрөөвч хэрэглэх зааварчилгаа аваад цаашдаа эмчилгээг өөрсдөө бие даан үргэлжлүүлэн хийнэ. Хяналтыг 4 долоо хоног бүрт нэг удаа хийж хүүхдийн сүүжний тогоо бүрэн хөгжтөл хяналтанд байлгана. Бидний судалгааны үр дүнгээс харахад бараг бүх тохиолдолд дунджаар 6 долоо хоногийн эмчилгээ хангалттай. Эмчилгээ дагалдсан сөрөг үзэдэл огт ажиглагдаагүй бөгөөд энэ нь маш найвартай эмчилгээ юм гэдэг нь судалгаагаар батлагдсан болно.

Чанарын хяналт

Хэт авиан оношлогооны аргачлалд хамрагдсан монгол эмч нар бүгд Швейцарийн түвшинтэй харьцуулахуйц сургалтанд хамрагдана. Цаашдаа тогтмол хугацаанд давтах курст суралцаж мэргэжлээ дээшлүүлнэ. Хэт авиан шинжилгээ хийж байгаа эмч нэг бүр үзлэгүүдээ нэг бүрчлэн SMOPP-ын (HipScreen) програмд оруулах үүрэгтэй. "4 нүдний" хяналтын зарчмаар эдгээр үзлэгүүд мэргэжилтэнээр давхар шалгагдана. Эргэлзээтэй тохиолдолд мэргэжилтнүүдийн бүлэгт явуулж эцсийн оношийг гаргуулна.

Ийм байдлаар асам уудам нутагтай зам холбоо муутай улсад түнхний үений хэт авиан бүх оношлогооны чанарт тавих хяналт өндөр түвшинд хийгдэж эхний ээлжинд богино хугацаагаар дагалдан туслах болмжтой болж байгаа юм.